Өнгөрч буй 2023 онд нийт 103 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртжээ
Одоогийн байдлаар “Парис-2024” олимп, паралимпын эрхийг буудлага, бокс, байт харваа, чөлөөт бөх, дугуй, пара байт харвааны төрлөөр аваад байна
Өнгөрч буй 2023 онд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид Парисын зуны олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах нийт 103 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртжээ. Шигшээ багийн спортын 25 төрөлд 194 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Одоогийн байдлаар “Парис-2024” олимп, паралимпын эрхийг буудлага, бокс, байт харваа, чөлөөт бөх, дугуй, пара байт харвааны төрлөөр аваад байна.
Үзсэн: 1230
Tweet