“НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хурал”
Хуралд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 91 орны 800 орчим төлөөлөгч оролцов
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Гана Улсад зохион байгуулсан “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хурал”-д оролцлоо. Хуралд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 91 орны 800 орчим төлөөлөгч оролцов. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга ноён Жиен Пиерри Лакруа, Цэргийн зөвлөх генерал Бирами Диоп нартай албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс санаачлан Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх жишиг төсөл”-ийн төслийг өргөн барилаа. Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулиар хоёр жилийн хугацаанд бүс нутгийн 1000 энхийг сахиулагчдыг ажиллагааны тактик, техник, мэргэжлийн ур чадварт сурган дадлагажуулсан байна.
Үзсэн: 544
Tweet