Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфанийг хүлээн авч уулзав
Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, нийгмийн хамгааллын хэлэлцээр, ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулах талаар ярилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, нийгмийн хамгааллын хэлэлцээр, ахмад настны тусламж үйлчилгээг сайжруулах талаар ярилцлаа. Тодруулбал, ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Канад Улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах саналыг ГХЯ-аар дамжуулан 2020 онд илэрхийлж байсныг хэллээ. Хэлэлцээр байгуулах талаар Элчин сайд тантай илүү өргөн хүрээнд нягт хамтран ажиллах саналтай байна гэдгээ илэрхийлэв.
Үзсэн: 652
Tweet