Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судлахаар боллоо
Монгол ба Төв Ази судлалын төвийн захирал , профессор Дэвид Снит: Бид Чингис хааныг зөвхөн хувь хүнийх нь талаар төдийгүй, түүний өвийг судална”
Кембрижийн их сургууль Монголын засгийн газартай хамтран Чингис хааны өвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо. Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин ярихдаа "Уг төсөл нь Монгол эрдэмтдийн хойч үеийг бэлтгэн төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлнэ" гэлээ. Хатагтай Ч.Номин өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэрээ Кембрижийн их сургуулийн Монгол, Төв Ази судлалын төвтэй хамтран судалгаа хийхээр тохиролцсон юм. "Бид домогт өгүүлдэг түүхийг судалж үнэн бодит байдлыг нээнэ. Бид Чингис хааныг зөвхөн хувь хүнийх нь талаар судлаад зогсохгүй, түүний өвийг судална” гэж Монгол ба Төв Ази судлалын төвийн захирал, профессор Дэвид Снит хэлэв.
Үзсэн: 439
Tweet