“Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын Уэст Эндийн Колизей театрт “Монгол хаан” нэрээр тоглолоо
“Монгол хаан” нь нийт 14 хоногийн турш 17 удаа тоглогдож, Монгол Улсын түүх соёл, язгуур урлаг, жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг нийт 40000 хүнд хүргэсэн байна
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Лондон хотын Уэст Эндийн Колизей театрт “Монгол хаан” нэрээр тоглолоо. “Монгол хаан” нь нийт 14 хоногийн турш 17 удаа тоглогдож, Монгол Улсын түүх соёл, язгуур урлаг, жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг нийт 40000 хүнд хүргэсэн байна. Түүнчлэн үзэгчид төдийгүй олон улсын хэвлэл мэдээлэл, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авчээ. Тоглолт бүр нь үзэгчдээр дүүрэн байж, хүсэлтийн дагуу нэмэлт тоглолт зарласан “Монгол хаан” жүжгийн амжилт нь нэгэн жарны түүхтэй Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр улсын соёлын харилцааг шинэ шатанд гаргаж чадсанаас гадна Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндрөөр өргөж, сурталчлан танилцуулсан, соёл урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн алхам боллоо хэмээн ажиглагчид үзэж байна.
Үзсэн: 783
Tweet