Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын түүхийн олдворуудыг буцаан шилжүүлэх боломжийг хэлэлцжээ


Densmaa 2023-11-27 11:11

Энэ хөтөлбөрт Орос улсын музейнүүдэд хадгалагдаж буй Монголын түүхийн олон олдвор, баримт бичгүүд онцгой байр суурь эзэлж байгаа юм

       Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин Санкт-Петербург хотноо ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоватай уулзах үеэрээ Эрмитажид хадгалагдаж буй, Зөвлөлтийн археологичдын олж илрүүлсэн Монголын түүхийн олдворуудыг буцаан шилжүүлэх боломжийг хэлэлцжээ. Тодруулбал, 1924-1925 онд Ноён уулын булшнаас Зөвлөлтийн археологич Петр Козловоор ахлуулсан судалгааны багийн олсон түүхийн олдворуудыг буцаан өгөх асуудал юм. Оросын Соёлын яамнаас мэдээлснээр, “Монгол Улсын соёлын өв” төрийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд буй тус улсын түүх, соёлын өвийн дурсгалын хуулбарыг эрж хайх ажил үргэлжилж байгаа ажээ. Энэ хөтөлбөрт Орос улсын музейнүүдэд хадгалагдаж буй Монголын түүхийн олон олдвор, баримт бичгүүд онцгой байр суурь эзэлж байгаа юм. “Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Соёлын сайд нар Эрмитажид хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг эх нутагт нь буцаан авчрах, Монголын музейд дэлгэн үзүүлэх, хадгалагдан үлдсэн үзмэрүүдийн хуулбарыг хүлээж авах талаар  ярилцлаа” гэж дурдсан байна. Зөвлөлтийн эрдэмтэн Петр Козловын ахалсан экспедиц 1924-1925 онд Монголын хойд хэсэгт орших Ноён ууланд хиргисүүрийн малтлага хийсэн нь XX зууны эхний хагасын үед хамаарах археологийн хамгийн чухал олдворуудын нэгд тооцогддог. ЗХУ-ын эрдэмтэд хээрийн судалгааны явцад Хүннүгийн үеийн хэдэн мянган ширхэг хосгүй олдворыг илрүүлжээ. Эдгээр олдворын ихэнх нь Эрмитаж музейн Дорно дахины сан хөмрөгт, зарим хэсэг нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.

Үзсэн: 654

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна