Япон улсад зохион байгуулсан хагас марафон гүйлтийн тэмцээнд Монголын хоёр тамирчин хурд сорив
21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ
Япон улсад зохион байгуулсан хагас марафон гүйлтийн тэмцээнд Монголын хоёр тамирчин хурд сорив. 21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр 2023 он гарснаас хойш “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм.
Үзсэн: 612
Tweet