Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогод “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлэг болохыг тэмдэглэв
Канад Улсад айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд сайд нар Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд өргөжин дэвжиж, ардчилал, хуулийн засаглал, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлд тулгуурлан Өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд амжилттай урагшилж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогод “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлэг болохыг Гадаад харилцааны сайдын Б.Батцэцэг тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын улс төр, аюулгүй байдлын яриа хэлцээ өргөжиж, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хөгжлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирснийг сайд нар харилцан тэмдэглэв. Гадаад хэргийн сайд М.Жоли Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Канад Улстай үзэл санаа нэг, ардчилсан түнш орон болохыг дурдаад, эмэгтэйчүүдийн манлайлал, феминист гадаад бодлогыг урагшлуулахын төлөө Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гаргаж буй санал санаачилгыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Үзсэн: 829
Tweet