Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд М.П.Сингх-ийн манлайлал чухал байсныг онцлов


Densmaa 2023-11-22 11:11

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг нутаг бүрмөсөн буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа

        Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтгэх Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг нутаг бүрмөсөн буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжсэн, нэн ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байсан гээд Намайг томилогдон анх ирэхэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шашин, ардчилал болон хөгжлийн түншлэл гэсэн гурван тулгуур дээр тогтож ирсэн. Улсын Их Хурлын даргын тууштай дэмжлэгтэйгээр эдгээр гурван тулгуур баганы тоо нэмэгдсэнд туйлын баяртай байна гэлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд М.П.Сингх-ийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн манай улсад хийсэн айлчлал нь зөвхөн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал болсныг тэмдэглэв. Түүнчлэн хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд М.П.Сингх-ийн манлайлал чухал байсныг онцлов.

Үзсэн: 854

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна