МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун ханыг ширээнд залах ёслол боллоо
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзийт сайн өдөр Монголын бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Батцагаан цогчэн дуганд боллоо. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд бурхны шашны зүтгэлтнүүд, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайд нар, сүсэгтэн олон оролцлоо. Монголын бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, гэвш лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж нь 1980 онд Сүхбаатар аймагт төрсөн, уугуул нутгийнхаа Эрдэнэмандал хийдэд анх шавилж, улмаар Улаанбаатар хотын Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацан, 1998 оноос Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзсээр 2017 онд лхаарамба цол хамгаалжээ. Тэрбээр 1930-аад оны их хэлмэгдүүлэлтээс үүдэлтэй бурхны шашныг хориглосон цаг үеэс хойш Монгол Улсаас лхаарамба цол хамгаалсан анхны шашны зүтгэлтэн.
Үзсэн: 880
Tweet