Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Цаг агаар...


Densmaa 2023-11-20 02:11

11 дүгээр сарын 22-ноос эрс хүйтэрнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.

Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, орсон цас хайлж эхэлж байгаа ч 11 дүгээр сарын 22-ноос эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтох эрсдэл үүсэж болзошгүй байгаа ажээ. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй, нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байгаа ажээ.

Үзсэн: 491

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна