Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Чингис хаан” дуурийг толилуулна


Densmaa 2023-11-17 01:11

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн анхны тоглолт 2003 онд УДБЭТ-ын тайзнаа болж байжээ

        Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сраын 18, 19-ний өдрүүдэд Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг толилуулах гэж байна. Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь Монгол Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” юм. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн анхны тоглолт 2003 онд УДБЭТ-ын тайзнаа болж байжээ. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичиж, Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм. Хөгжмийн зохиолч Б.Шарав “Чингис хаан” дуурь олон дүртэй байхаас аргагүй. Учир нь, Чингис хааны талаар хийсэн бүтээл учраас түүний хүрээлэл, өргөн хүрээг оруулахгүй байх боломжгүй. Энэ бүтээлийг тавихын тулд Өүлэн эх, Жамухаас гадна Тоорил ванг дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс тайзан дээр тавихад их нүсэр, нэлээд хөдөлмөр шаарддаг дуурь юм” хэмээж байжээ.

 

Үзсэн: 720

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна