“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилга дэвшүүллээ
Энэхүү санаачилгын хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтлоо
Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй, нийт оюутан суралцагчдын 40 орчим хувийг эрэгтэй оюутнууд эзэлж байгаа зэрэг асуудал хөндөгдөв. Гадаад харилцааны сайдаас эрэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатайг онцлоод “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилгын хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах, олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байгааг тэмдэглээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчээс өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Үзсэн: 697
Tweet