"Трио" 19 дэх шагналаа авлаа
Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино АНУ-д зохион байгуулж байгаа "Free Speech Film" олон улсын кино наадмаас 19 дэх шагналаа хүлээн авлаа. Наадамд долоон тивийн 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн кино бүтээлүүдтэй өрсөлдөж шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. "Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сард Монгол дахь нээлтээ хийсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд кинонд анх удаа тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн сэдвүүдийг энэ кинонд хөндсөн юм.
Үзсэн: 948
Tweet