Дэлхийн аварга боллоо
Алтан медаль авсныхаа дараа Г.Гантулга “Барилдааны сэтгэл зүй их тайван байсан. Намайг дэмжсэн бүх үзэгчдэдээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна
АНЭУ-ын Абу Даби хотод Жюү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ 3 дахь өдрөө үргэлжилж аваргууд тодорлоо. Насанд хүрэгчдийн цэнхэр бүсний -94кг-ын жинд “JUMP” хөтөлбөрийн тамирчин Г.Гантулга алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчинг 9:3 гэсэн оноогоор ялснаар Дэлхийн аварга боллоо. Алтан медаль авсныхаа дараа Г.Гантулга “Барилдааны сэтгэл зүй их тайван байсан. Намайг дэмжсэн бүх үзэгчдэдээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Үзсэн: 1273
Tweet