100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртсэн
Польш улсад болж буй 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ. Тодруулбал, тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртсэн байна. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болов. Тэрээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм.
Үзсэн: 781
Tweet