Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Хятад хэлний орчуулагчдын холбооны гишүүдийн хоёрдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөв


Densmaa 2023-10-30 04:10

..

Монгол Хятад хэлний орчуулагчдын холбоо,Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн хамтран зохион байгуулсан Монгол Хятад хэлний орчуулагчдын холбооны гишүүдийн хоёрдугаар хуралдаан 10 дугаар сарын 28-нд  Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болж өндөрлөв.

БНХАУ -аас Монгол улсад суугаа ЭСЯ- ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал ноён Ли Жы, Монгол Хятад хэлний орчуулагчдын холбооны удирдах зөвлөлийн дарга бөгөөд Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн М.Чимэдцэеэ, Монгол Хятад хэлний орчуулагчдын холбооны удирдах зөвлөлийн дэд дарга Л.Баатар нар хурлыг нээж үг хэлсэн ба МУБИС- ийн Гадаад харилцааны албаны дарга, доктор (PH.D) Г.Цогзолмаа, хятад судлаач Х.Баатархүү зэрэг хятад судлаач эрдэмтэн,багш, орчуулагч, хэвлэл мэдээллийн төлөөлөл 100 орчим хүн оролцлоо.

Энэхүү хурлаар тус холбооны дүрмийг шинэчлэн тогтоож, хятад нэр томьёог монгол хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудлууд, хятад хэлний үеийг монгол галигт журамлах, хятад хэлний орчуулагч нарт зэрэглэл тогтоох зэрэг асуудлаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хуралд " Нийгэм улс төрийн орчуулгын нэр томьёог хэрхэн орчуулах нь",

“Монгол-Хятад орчуулгын үйлсэд түлхүү анхааръя ”, “Сайн дурын орчуулга буюу иргэдийн соёлын харилцаа”, “Монгол-Хятад хэлний орчуулагчдад тавигдах үндсэн шаардлага”зэрэг дотоод гадаадын арав гаруй  илтгэл  тавин хэлэлцүүллээ. Хурлын үеэр хятад судлаач, хятад хэлний орчуулагчдын сүүлийн 10 жилд гаргасан бүтээлийн үзэсгэлэн гаргав.

     Хурлын II хэсэг буюу Монгол Хятад хэлний орчуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн дарга,гишүүд болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томилов.

Үзсэн: 870

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна