“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ
Улаанбаатар хотын захиргаа, иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран хотын тогтвортой өсөлтийг дэмжих, нүүрстөрөгч багатай хотын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой
АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй, дасан зохицох чадвартай болгон амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргаатай шинэ түншлэлийг эхлүүлж байна. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Азийн тэсвэртэй хотууд” төсөл нь Улаанбаатар хотын захиргаа, иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран хотын тогтвортой өсөлтийг дэмжих, нүүрстөрөгч багатай хотын дэд бүтцийг хөгжүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчинд ээлтэй арга барилыг хотын бодлого, төлөвлөлтдөө тусган хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн уг төсөл нь Улаанбаатар хотын ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгохын тулд төр засгийн байгууллагууд, оршин суугчид, бизнес эрхлэгчид, бусад хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд уялдаа холбоо тогтоож дэмжин ажиллах юм. Азийн тэсвэртэй хотууд (ARC) төсөл нь 7200AA22CA00011 тоот гэрээний дагуу 2022 оны 9-р сарын 23-ны өдрөөс эхлэн АНУ-ын ОУХА-аас санхүүжүүлж буй таван жилийн хамтын ажиллагааны гэрээ юм. Азийн Тэсвэртэй Хотууд төслийг JSI судалгаа, сургалтын хүрээлэн өөрийн түнш BRAC, DevTech Systems, Inc. болон ICF байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл нь АНУ-ын ОУХА-аар дамжуулан хандивласан Америкийн ард түмний өгөөмөр тусламжийн ачаар биеллээ олж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь дэлхийн 80 гаруй оронд эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг АНУ-ын гадаад тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм.
Үзсэн: 629
Tweet