Азийн зуны спортын пара наадам энэ сарын 22-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод болно
Тус наадамд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцох юм
Азийн зуны спортын пара наадам энэ сарын 22-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод болно. Тус наадамд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцох юм. Пара наадамд эх орноо төлөөлөн оролцох пауэрлифтинг, хөнгөн атлетикийн баг тамирчид урд хөршийг зорилоо. “Ханжоу-2022” Азийн наадмын пауэрлифтингийн төрөлд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын болон дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд Э.Өнөрмаа нар хүч үзнэ. Азийн наадмаас Э.Содномпилжээ 2014 онд хүрэл, 2018 онд алтан медаль хүртэж байсан бол Э.Өнөрмаа 2018 онд мөнгөн медаль хүртэж байв.
Үзсэн: 882
Tweet