БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын төлөөлөгчид Гадаад харилцааны төв архива зочиллоо
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шин нарын энэ удаагийн уулзалтаар ирэх онд тохиох Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хамтран хийх ажлын талаар санал солилцов. БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шин тэргүүтэй төлөөлөгчид Гадаад харилцааны төв архивд зочилж цахим архивын үйл ажиллагаатай танилцан, дипломат албаны музейг үзэж сонирхлоо. Бээжин хотноо 2010 оны гуравдугаар сард болсон хоёр орны ГХЯ-дын архив хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтаас архивын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд хоёр улсын ГХЯ-дын архивд хадгалагдаж буй 1990-2010 оны харилцааны баримт бичгийн эмхэтгэл, 2019 онд буюу Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор “Элчин товчоон” номыг хамтран гаргасан байна.
Үзсэн: 511
Tweet