Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзав
“Бүс ба Зам’’ санаачилгын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах энэ удаагийн дээд түвшний уулзалтад 25 орчим улсын төр, засгийн тэргүүнүүд оролцох юм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзав. Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой тохиож буй энэ өдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар уулзаж байгааг онцлоод Ван И сайд цар тахлын хүнд жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө идэвхтэй ажилласныг нь үнэлж буйгаа илэрхийлэв. “Бүс ба Зам’’ санаачилгын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах энэ удаагийн дээд түвшний уулзалтад 25 орчим улсын төр, засгийн тэргүүнүүд оролцох юм.
Үзсэн: 780
Tweet