Үзмэр баяжуулах, технологийн дэвшлийг ашигласан эзэнт гүрний түүхийг өгүүлэх танхимуудыг шинээр нээв
Чингис хаан музейн захиалгаар Италийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөө ирэв
“Чингис хаан” музей хаалгаа нээгээд нэг жил болж байна. Тус музейд үзмэр баяжуулах, технологийн дэвшлийг ашигласан эзэнт гүрний түүхийг өгүүлэх танхимуудыг шинээр нээж байгаа юм. Энэ талаар тус музейн захирал, академич С.Чулуун, Чингис хаан музейн захиалгаар Итапийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөө ирсэн. Мөн найман метр өндөртэй, усан оргилуур бүхий мөнгөн мод байршуулах ажил эхэлж байна. Нэгдүгээр давхарт Их нүүдлийг том хэмжээгээр хийж, байрлуулна. Долдугаар давхарт Сарьдагийн хийдийн Өндөр гэгээн Занабазарын Мянган бурхан байрлуулсан сүм. Наймдугаар давхарт 360 градус өрөөг байгууллаа. Энэ бүх ажлыг бүрэн хийж гүйцэтгээд, Чингис хааны мэндэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр музейг дахин нээхээр төлөвлөж байна” гэлээ. Дашрамд дурьдахад Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гараг тохиож байна.
Үзсэн: 730
Tweet