“Мандал” үзэсгэлэнгийн нээлт ГХЯ-ны Номин танхимд болов
Үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад 20 гаруй удаа аялан толилуулсан байна
Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран зохион байгуулж буй “Мандал” үзэсгэлэнгийн нээлт тус яамны Номин танхимд болов. Нээлтэд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагын тэргүүн нар болон урлаг соёлын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад 20 гаруй удаа аялан толилуулсан. Энэ удаа 40 орчим бүтээлийн танилцуулга, судалгааны мэдээллийг QR кодын тусламжтайгаар авах боломжтой болгож шинэчлэн бүтээсэн нь цаашид монгол судлалыг хөгжүүлэх, өв соёлыг сурталчлан таниулахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй XVII-XIX зууны үеийн урлахуйн ухааны сор болсон, монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдээс бүрдсэн “Мандала” үзэсгэлэн Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүд, Их хүрээ хийцийн цамын баг, дурсгалт барилгууд, шавар шуумал болон модон сийлбэр зэрэг урлахуй ухааны олон төрлийг хамруулсан байна.
Үзсэн: 891
Tweet