“Тикток” компанийн олон улсын бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рютэй уулзлаа
Тус цахим сүлжээнд олон сая дагагчтай контент бүтээгчдийг Монгол Улсад урьж, Монгол Улсын талаар контент бүтээх зэрэг асуудлаар ярилцав
Соёлын сайд Ч.Номин дэлхий даяар 1.6 тэрбум хэрэглэгчтэй “Тикток” компанийн олон улсын бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рютэй уулзлаа. Уулзалтаар "Тикток" олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах, хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Тикток” цахим сүлжээнд монголын контент бүтээгчдийг олон улсын зах зээлд танигдахад туслах, тус цахим сүлжээнд олон сая дагагчидтай контент бүтээгчдийг Монгол Улсад урьж, Монгол Улсын талаар контент бүтээх зэрэг асуудлаар ярилцав. Мөн уулзалтаар “Тикток” компанийн олон улс дахь бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рю БНСУ-ын Бусан хотноо болох олон улсын контент бүтээгчдийн форумд Монгол Улсын контент бүтээгчдийг оролцохыг урилаа. “Тикток” аппликейшн дэлхий даяар 1.6 тэрбум, идэвхтэй 1.1 тэрбум хэрэглэгчтэй. "Тикток" олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн 47 хувь нь 30-аас доош насныхан байна.
Үзсэн: 1890
Tweet
Lashawnda
05 Oct 2023 03:44:41
antivert 25 mg price where to buy meclizine how to buy antivert
ロレックス コスモグラフ デイトナ 価格
03 Nov 2023 02:16:35
商品がとても素敵で スムーズな発送など すべてにおきまして 大満足ですロエベ ハンドバッグ♪送料無料 新品Aランク ロエベ ハンドバッグ アマソナ28 レザー ブロンズ 新品 ミニボストンバッグ 革 150525044 LOEWE AMAZONA気に入りました商品がとても素敵で スムーズな発送など すべてにおきまして 大満足です ロレックス コスモグラフ デイトナ 価格 http://www.sbagshop.com/Super-Copy-2232.html