Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд
Форумын үеэр хоёр улсын харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжиж буйг тэмдэглэж, хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.долларт хүрснийг мэдээллээ
Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд энэ онд хоёр орны ажил хэргийн уулзалт 2-3 удаа болоод байна. Хоёр тал энэ есдүгээр сарын 15-нд бизнес форумыг хоёр орны Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулав. Форумын үеэр хоёр улсын харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжиж буйг тэмдэглэж, хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.долларт хүрснийг мэдээллээ. Энэ оны эхний 8 сарын дүн мэдээллээс үзэхэд дээрх тоо ихээхэн хэмжээгээр давж биелэгдэх төлөвтэй байгааг онцолсон юм. Уулзалтад банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгч оролцсон юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой байгаа аж. Монгол Улсаас Австрид малын өлөн гэдэс зэрэг МАА-н дайвар бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австри улсаас суудлын машин, хүнд машин механизм, бяслаг аарц, ундаа, лабораторийн төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүн импортолж байна.
Үзсэн: 969
Tweet