Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүннүгийн үеийн том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон


Densmaa 2023-09-25 11:09

Ар Гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн энэхүү төмөр тогоо нь одоогоор археологийн дурсгалаас илэрсэн хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болно

       Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн нь Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажил гүйцэтгэжээ. Хоёр орны хамтарсан археологийн судалгааны хүрээнд Хүннү гүрний үед холбогдох долоон булшийг малтан шинжилсэн бөгөөд судалгааны үр дүнд илрүүлсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, нарийвчлан судлах ажлыг хийж, эхний үр дүнгүүд гарч байна. Археологийн малтлага судалгааны явцад  том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон. Энэ төмөр тогоо нь өмнө нь Монголоос илэрч байсан Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог, хэмжээний хувьд анхаарал татахуйц том ажээ. Унгар судлалын хүрээлэнд сэргээн засварласан Хүннүгийн төмөр тогоог Монгол Улсаас БНУУ-д Суугаа Элчин сайдын Яам хүлээн авч, тусгай илгээмжээр тээвэрлэн авчрахад дэмжлэг үзүүлснийг ШУА-ийн захирал Г.Эрэгзэн онцолж байлаа.  Тэрбээр мөн “Ар Гүнтийн Хүннүгийн булшнаас илэрсэн энэхүү төмөр тогоо нь одоогоор археологийн дурсгалаас илэрсэн хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болох бөгөөд Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хүчний хөгжил зэрэг хүннүчүүдийн соёлын талаар олон чухал мэдээллийг өгөх чухал олдвор” гэдгийг тодотгон хэллээ.

 

 

 

Үзсэн: 641

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • 皆様の絶好評判を偽物ブランドコピー 時計人気専門 ショップです ロレックスブランドコピーなど世界中有名なブランドコピー 時計を格安で通販しております。 N級品ブランドコピー 時計は 業界で最高な品質に挑戦します。! その達成は多数のうちの1つです。 しかし、それは、完成を求めるロレックス、および彼らのエクスプローラーをそれらの成功の主要部分と考える人々の両方をガイドする冒険心を象徴します スーパーコピー 代引き 服 tシャツ https://www.copy2021.com/product/detail/2939.htm