Их Монгол Улсын хаан Гүюгийн захидлын дэвшилтэт технологиор үйлдсэн хуулбарыг гардуулан өгөв
Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж байна
Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ватиканы нууц номын санд хадгалагдаж буй Их Монгол Улсын хаан Гүюгийн захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг гардуулан өглөө. 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан. Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай гэсэн юм. Дашрамд дурьдахад Ромын папын элч Плано Карпини Хархорум хотын ойролцоо байсан Шар ордод болсон Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюгийг хаан ширээнд залах ёслолыг дэргэдээс нь харсан гэрчүүдийн нэг юм. Ватиканы нууц архивт хадгалагдаж буй 120 см урт, 20 см өргөн, цардмал цаас дээр перс хэлээр бичиж, цаасны уулзвар наалт болон бичээсийн төгсгөлд Их Монгол Улсын хааны тамгыг хоёронтоо дарж баталгаажуулсан Гүюг хааны захидал нь өдгөөгийн Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны хосгүй үнэт өв юм.
Үзсэн: 759
Tweet
ブルガリ時計レディース
11 Dec 2023 01:18:51
ブランド通販店(*^-^*) スーパーコピーブランドメンズレディースファッション時計バッグ財布を海外通販! スーパーコピーブランド激安ショッピングサイトです。 送料無料(日本全国)! サポート体制も万全です。スタイルが豊富で。 最新作も随時入荷いたしております。 ご安心購入くださいませ。 ブルガリ時計レディース https://www.bagssjp.com/product/detail-2205.html