Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулна
Дэлхийн католик шашны тэргүүний энэхүү айлчлалыг 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан сурвалжлах юм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ватиканы Төрийн тэргүүн Пап Францис есдүгээр сарын 1-4-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар багтжээ. Дэлхийн католик шашны тэргүүний энэхүү айлчлалыг 20 гаруй орны 56 хэвлэл мэдээллийн байгууллагаас 147 сэтгүүлч, ажилтан сурвалжлах юм. Үүнд дэлхийн томоохон агентлагууд багтсан байна. Улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд өндөр ач холбогдолтой энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор тохиож буйгаараа онцлог юм. Түүнчлэн айлчлалын гол арга хэмжээ нь энэ сарын 2, 3-нд болно. Энэ үеэр хоёр орны Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлнэ. Мөн албан ёсны айлчлалаас гадна Пап Францис 13 шашны төлөөлөл оролцсон уулзалт зохион байгуулна. Ватиканы төрийн тэргүүн айлчлахтай холбоотойгоор 3500 орчим сүсэгтэн, жуулчин манай улсад ирэхээр захиалга өгчээ.
Үзсэн: 1749
Tweet
copy2021Tar
01 Mar 2024 09:11:33
エルメス ケリー激安}}}}}} https://www.copy2021.com/product/detail/10162.htm https://www.copy2021.com/product/detail/7499.htm