Эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа
Иж бүрэн стратегийн түншлэлд суурилсан бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагнажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Цай Вэньруй Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндрөөр үнэлж байгаагаа онцолсон байна. Мөн Иж бүрэн стратегийн түншлэлд суурилсан бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Цай Вэньруйг Алтан гадас одонгоор шагнажээ.
Үзсэн: 1810
Tweet