Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гиннесийн дээд амжилт тогтоожээ


Densmaa 2023-08-30 11:08

Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон байна

       Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас  Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцлоо. Улмаар энэ удаагийн тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон байна. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од нь 2002 оноос хойш тасралтгүй марафонд оролцсон, хэрвээ 2024 оны Парисын олимпын наадамд оролцвол 6 олимпод өрсөлдсөн дэлхийн анхны марафонч болох юм. 

Үзсэн: 1334

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна