“Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авав
Тус тэмцээнд ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд 587 оноогоор 11-р байрт бичигдлээ
Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж, 101 орны 1249 тамирчин өрсөлдөж байна. Тус тэмцээнд ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авч, 587 оноогоор 11-р байрт бичигдлээ. Манай буудлагын тамирчдын хувьд аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс олимпын эрх авах боломжтой юм. “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авсан О.Есүгэн “Токио-2020” олимпод оролцож байв.
Үзсэн: 2380
Tweet