Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөөдөр” олон улсын эрдэм шинжилгээний хурал


Densmaa 2023-08-16 12:08

Тус хурлыг Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулан зохион байгуулав

      “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөөдөр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-д боллоо. Тус хурлыг Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулан зохион байгуулав. Монголын эх хэл, бичиг, соёл, утга зохиолын их хүн В.Инжиннашийн түүх намтар, уран бүтээлийн талаарх гол илтгэлийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Б.Хишигсүх тавьсан юм. Тэрбээр “В.Инжиннаш Монголын сонгодог уран зохиолын ноён оргил” сэдэвт илтгэлдээ, 1837 онд Өвөр Монголын баруун Түмэд хошууны Ванчинбал тайжийнд Хасчулуу хэмээх нэгэн хүү мэндэлсэн нь XIX зууны Монголын их суут зохиолч,  утга зохиолын нэрт төлөөлөгч В.Инжиннаш байсныг дурдсан юм. Их зохиолч В.Инжиннаш нь гуниг уянгын нэрт шүлэгч Гулиранс, нэрт хөрвүүлэгч Сүнвэйданжүн, нэрт яруу найрагч, орчуулагч, түүхч Гүнначүг Инжиннаш гэсэн гурван ахтай, тэдний гэр бүл их соён гэгээрэл, утга зохиол, урлагийн хүмүүсээс бүрдэж байсан нь их эрдэм соёлын хүн байсан эцэг Ванчинбалаас улбаатай байсныг өгүүллээ.

Үзсэн: 2230

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна