Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк гарлаа


Densmaa 2023-08-14 12:08

“Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарч, сонирхсон иргэд, цуглуулагчид хот, хөдөөгийн шуудангийн салбараас худалдан авах боломжтой боллоо

      “Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк болон дугтуйн нээлтийн ёслол "Чингис хаан" үндэсний музейд боллоо.  1959 онд анх хуралдсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд зориулсан таван нэрийн марк тухайн ондоо гарч байсан бөгөөд уг маркт худам монгол, дөрвөлжин, тод, соёмбо, кирилл үсэг, бичгээр “Монгол” хэмээн бичсэн байдаг. Харин энэ удаа “Монголч эрдэмтэд” сэдэвт хэлхээ маркт Монголын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Жамсрангийн Цэвээн, Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич Борис Яковлевич Владимирцов, Америкийн монголч эрдэмтэн, профессор Оуэн Латтимор, Австрид төрсөн Германы нэрт монголч эрдэмтэн, профессор Вальтер Хэйссиг, Японы нэрт монголч эрдэмтэн Шигэо Озава, Австралийн Монгол судлалыг үндэслэгч, нэрт эрдэмтэн Игор де Рахевилц нарын хөрөг, зохиол бүтээлийн дээж, 12 удаагийн их хурлын лого зэргийг дүрслэн харуулсан байна. “Монголч эрдэмтэд” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарч, сонирхсон иргэд, цуглуулагчид хот, хөдөөгийн шуудангийн салбараас худалдан авах боломжтой боллоо.

Үзсэн: 1871

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна