“E-Gate” төхөөрөмжийг ашиглалтад орууллаа
Хилийн шалган нэвтрүүлэх цэгээр түргэн шуурхай, цаг алдалгүй үйлчлүүлэх боломжтой болж байна
Чингис Хаан олон улсын нисэх буудалд цахим гарцын “E-Gate” төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ энгийн цахим гадаад паспортоо энэхүү “E-Gate” төхөөрөмж дээр уншуулан хилээр нэвтэрч, хилийн шалган нэвтрүүлэх цэгээр түргэн шуурхай, цаг алдалгүй үйлчлүүлэх боломжтой болж байна. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 онд 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон. Ийнхүү гишүүнээр элсэн орсноор олон улсад хүчин төгөлдөр байх гадаад паспорт гаргах боломжтой болсон юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэнд цахим паспорт олгоод байна.
Үзсэн: 1630
Tweet