Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулж байна


Densmaa 2023-08-02 01:08

Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байна

    Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2022 онд гарч, өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Тус үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг долдугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулав. Чуулганд Монгол, ОХУ, Казахстан, Япон, Израил улсын архитекторууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал болон дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагын хүрээнд санал солилцлоо. Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх үзэл баримтлалд тулгуурлажээ. Тухайлбал Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн байна. Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хот байгуулахаар үзэл баримтлалд тусгажээ.

Үзсэн: 607

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна