“Өмнөдийн салхи” сэдэвт орчин цагийн Вьетнамын уран зургийн үзэсгэлэн нээлээ
Өмнө нь ийм хэмжээний, олон уран бүтээлчийг хамруулсан үзэсгэлэн Монголд гаргаж байгаагүй
Улаанбаатар хотноо “Өмнөдийн салхи” сэдэвт орчин цагийн Вьетнамын уран зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд Ха Ной, Хай Фонг, Хо Ши Минь зэрэг хотод дүрслэх урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орчин үеийн Вьетнамын дүрслэх урлагийн төлөөлөл болсон 20 орчим зураач уран зураг, график урлагийн бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам "Ирэх жил Вьетнам-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү түүхэн ойг угтаж орчин үеийн Вьетнамын зураач, уран бүтээлчдийн уран зургийн хамтарсан үзэсгэлэнг Монголд дэлгэж, монголын ард түмэнд сонирхуулж байна. Хоёр орны харилцаа улс төр, эдийн засгийн өндөр түвшинд явж ирсэн. Үүнийг соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаар улам баяжуулж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэн бол Монголд гаргаж байгаа Вьетнамын зураачдын анхны үзэсгэлэн. Өмнө нь ийм хэмжээний, олон уран бүтээлчийг хамруулсан үзэсгэлэн Монголд гаргаж байгаагүй. Тийм учраас оролцож буй уран бүтээлчид маань ч, зохион байгуулсан бид ч сэтгэл хангалуун байна. "Өмнөдийн салхи" үзэсгэлэн хоёр орны соёл, хүмүүнлэгийн олон харилцааны эхлэл болж, цаашид энэ мэт олон арга хэмжээг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Үзсэн: 2177
Tweet
Ирина
04 Aug 2023 07:56:19
Не смог дозвониться по поводу заказа. Перезвоните пожалуйста. Ирина +7 908-558-08-08