Лхагва, 4-р сар 9, 2025 10:46:39
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 09-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-07-24 12:07

Уулзалтын үеэр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн энэ онд тохиож буйг онцолж, энэ хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар ярилцав

      Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр шинээр томилогдсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулан өгөв. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайд үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, түүнд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Талууд уулзалтын үеэр Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн энэ онд тохиож буйг онцолж, энэ хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаа нотлов. Элчин сайд Фиона Блайт Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын алба, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, НҮБ-ын дэргэд суугаа Британийн байнгын төлөөлөгчийн газар, Сомали дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байжээ.

Үзсэн: 2578

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: