“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам
Дундговь аймгийн “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болжээ
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг Дундговь аймгийн “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болжээ. Уртын дууч, морин хуурчид оролцох соёлын цогц хөтөлбөр зохион байгуулна. Энэхүү урлагийн наадам дөрвөн жилд нэг удаа, байгалийн задгай театрт болдгоороо онцлогтой. 2019 оны анхны наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцож, бэсрэг наадам зохион байгуулсан байна. Мөн шөнийн цагаар байгалийн өвөрмөц тогтоцтой хаданд гэрэл тусгаж, урлагийн тоглолтоо хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулжээ.
Үзсэн: 1581
Tweet