Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Ангалын ёроолоос өгсөх маргааш" ном монголд нээлтээ хийх гэж байна


Densmaa 2023-07-24 11:07

Тэрбээр гүн хар ангалаас өөрөө мацаж, өгсөж, авирч газар дээр гарч ирээд зогсохгүй сүмогийн хамгийн өндөр оргил “Ёкозүна” хэмээх алдарт хүрч чадсан юм

     Сүмогийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" ном монголд нээлтээ хийх гэж байна. Энэхүү ном нь 2021 онд Японд хэвлэгдэн гарснаасаа хойш хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтах болжээ. Сүмогийн ертөнцөд өөрийнх нь хэлснээр “долоо дордож, найм сэхсэн” түүний унаж боссон түүхээ өгүүлсэн энэхүү номд ганцхан хүний түүх өгүүлээд байгаа боловч уншсан хүн бүхэн сүмогийн бүхэл бүтэн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлын тухай бас бичсэн аж. Тэрбээр гүн хар ангалаас өөрөө мацаж, өгсөж, авирч газар дээр гарч ирээд зогсохгүй сүмогийн хамгийн өндөр оргил “Ёкозүна” хэмээх алдарт хүрч чадсан юм. Түүний туулсан энэхүү замнал олон хүнд амьдрах хүсэл, урам зориг өгчээ. Амьдрах хүслээ гээж, гадаа гарахаа байж, гэртээ бүгдэг нэгэн залуу Тэрүнофүжи аварга хамгийн доод зиндаанаас барилдаж эхлэхийг зурагтаар хараад гайхан цочирдож, өөрийн эрхгүй өөдөө харж, урагшлах, амьдрахын тэмүүллийг ухааран аажим аажмаар сэргэж, гадаа гарч бас олны дунд ажиллахаар шийдсэн гэдэг.

 

Үзсэн: 2151

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна