Санкт-Петербург хотноо болсон дуурийн залуу дуучдын XIV дэх удаагийн олон улсын уралдаан
Монгол Улсаа төлөөлөн оролцсон ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү сүүлийн шатанд шалгаран тусгай байрын шагнал хүртлээ
Санкт-Петербург хотноо XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV дэх удаагийн олон улсын уралдаанд 13 орны 383 дуурийн дуучин оролцлоо. Хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаачин өрсөлдсөн бол, сүүлийн шатанд зургаан орны 14 дуучныг сонгожээ. Монгол Улсаа төлөөлөн оролцсон ДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү сүүлийн шатанд шалгаран тусгай байрын шагнал хүртлээ. Мөн тэрээр 2023 оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулсан ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XII дахь удаагийн уралдааны “Гран При” шагналын эзэн юм.
Үзсэн: 755
Tweet