Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгууллаа
Манай улсын хувьд тогтсон форматыг улам хөгжүүлж, албан ёсны хэлбэртэй, илүү үр дүнтэй болгох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байгааг Гадаад харилцааны сайд онцолж байсан юм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Дэлхийд гадаад хэргийн 40 гаруй эмэгтэй сайд байдаг бөгөөд эмэгтэй сайдууд НҮБ-ын олон улсын бусад байгууллагын хуралдааны үеэр уулздаг уламжлал олон жил тогтсон байна. Гэсэн ч олон улсын хурал, арга хэмжээнээс тусдаа зохион байгуулсан уулзалт цөөн байсан учир энэ удаагийн уулзалтыг дангаар нь зохион байгуулахаар санаачилжээ. Манай улсын хувьд тогтсон форматыг улам хөгжүүлж, албан ёсны хэлбэртэй, илүү үр дүнтэй болгох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байгааг Гадаад харилцааны сайд онцолж байсан юм. Мөн Гадаад хэргийн эмэгтэй сайд нар дэлхийн энх тайван аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон санаачилга гаргаж, бие биенээсээ туршлага судалж, хамтарч дуу хоолойгоо нэгтгэх юм бол томоохон боломж бий гэдэг нь эндээс харагдаж байв.
Үзсэн: 2595
Tweet