Сурагч солилцооны хөтөлбөр
2014 оноос эхлэн Сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр жил тутамд хэрэгжүүлж байна
Улаанбаатар, Мияконожо хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг Сурагч солилцооны хөтөлбөрийг зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод хэрэгжүүллээ. Хөтөлбөрт нийслэлийн 10 сурагч хамрагдаж, Япон Улсын түүх, хэл, соёл, ёс заншил, хөгжил, иргэдийн ахуй амьдралтай танилцав. Түүнчлэн Мияконожо Техникийн коллежид зочилж, шинжлэх ухааны туршилтууд хийсэн юм. Харин Мияконожо хотын сурагчид ирэх жил Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсын түүх, соёл, ёс заншилтай танилцана. Улаанбаатар, Мияконожо хот 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд 2014 оноос эхлэн Сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр жил тутамд хэрэгжүүлж байна.
Үзсэн: 899
Tweet