Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт анх удаа зохион байгуулна


Densmaa 2023-06-26 09:06

Уулзалт зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно

      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт анх удаа зохион байгуулна. Уулзалтыг зохион байгуулахад ХБНГУ, БНФУ дэмжин хамтран ажиллаж, уг арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 15 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны  талаар  өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг гаргана. Жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, баталгаажуулах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч, дотоод болон гадаад бодлого, үйл ажиллагааныхаа нэг цөм болгон хэрэгжүүлдэг Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй энэ цаг үед олон улсын харилцаанд эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх болно.

Үзсэн: 2207

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна