“Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр буюу 2017 оны 05 дугаар сард Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр байрлуулжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Исгэрэх суман дундуур их буу чирэн бартаа ихтэй газраар давхиж яваа хүчирхэг монгол морьдыг дүрсэлсэн энэхүү хөшөө нь Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцас, хүнс, хагас сая агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль зэрэг тусламжийг бэлгэдсэн, хоёр орны харилцааны түүхэнд бичигдсэн хүндэтгэлийн дурсгал болсон байна. Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сард тавьж, 2017 оны 05 дугаар сард Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр байрлуулжээ.
Үзсэн: 994
Tweet