Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023”-ын хуралдаан ГХЯ-нд хоёр өдрөө үргэлжиллээ


Densmaa 2023-06-19 10:06

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь манай улсын газар зүйн байршлын онцлог, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсон үйл ажиллагаа юм гэдгийг онцолж байв

      Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023”-ын хуралдаан ГХЯ-нд хоёр өдрөө үргэлжиллээ. Найм дахь удаагийн яриа хэлэлцээнд оролцогч улс орнуудын тоо нэмэгдэж, зарим улс анх удаа оролцлоо. Мөн НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга болон БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг өндөр түвшний төлөөлөгч нар биечлэн оролцлоо. Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудын аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгдөг улсуудын нэг. НҮБ-ын мандаттай, Энхийг сахиулан дэмжих ажиллагаанд цэргийн хандивлагч орнуудаас Зүүн хойд Азийн орнууд дундаа эхэнд ордог, мөн эмэгтэй цэргийн албан хаагчдыг илгээдэг 162 орны эхний 17-т байдаг зэрэг жишээг яриа хэлэлцээний үеэр дурдаж байв. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь манай улсын газар зүйн байршлын онцлог, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсон үйл ажиллагаа юм гэдгийг онцолж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн индэр болж байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023”-д 30 гаруй орон, олон улсын байгууллагын нийт 200 төлөөлөгч оролцлоо. 

Үзсэн: 720

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна