37 жилийн өмнө алба хааж байсан байлдагчийн захиаг олж, эзэнд нь хүргэжээ
Захиа бичсэн Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх, тунх амьдарч байгаа юм
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагчид тухайн ангид 37 жилийн өмнө алба хааж байсан байлдагчийн захиаг олж, эзэнд нь хүргэжээ. Захиа бичсэн Н.Болд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэрэгт татагдан, гурван жил цэргийн алба хаасан байна. Энэ хугацаанд төрсөн дүү болох Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны тавдугаар сарын 27-ний өдөр захиа бичжээ. Захиаг цэргийн ангийн гал зуухыг засварлах явцад барилгын хананаас олсон аж. Захиаг олсон даруй цэргийн ангийн албан хаагчид захианы эзний эрэлд гарч Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал, захианы эзэн Нанзадын Долгоржавт хүргэжээ. Түүнд захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан талаар цэргийн ангийнхан өгүүлсэн байна. Захиа бичсэн Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх, тунх амьдарч байгаа юм.
Үзсэн: 535
Tweet