Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу Улсын аварга цолтон
Дэлхийн шатрын холбооны мастер 16 настай М.Амилал нь "Зууны шатар" клубын тамирчин юм. Тэрбээр нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авч, аваргын болзол хангажээ
Ховд аймагт "2023 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61 дэх удаагийн шигшээ тэмцээн" зохион байгуулж, Мөнхдалайн Амилал түрүүлжээ. Дэлхийн шатрын холбооны мастер 16 настай М.Амилал нь "Зууны шатар" клубын тамирчин юм. Тэрбээр нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авч, аваргын болзол хангажээ. М.Амилал нь 16 нас найман сартайдаа Монгол Улсын аварга цол хүртэж буй бөгөөд Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу Улсын аварга цолтон болж байна.
Үзсэн: 797
Tweet