АНУ-ын Лос Анжелес хотноо сонирхогчдын сумо тэмцээн боллоо
Тэмцээнд манай улсын таван тамирчин оролцсон бөгөөд Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо
Сонирхогчийн сүмогийн олон улсын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 21-нд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан. Тэмцээнд манай улсын таван тамирчин оролцсон бөгөөд Ц.Мэндсайхан 14 удаа барилдаж, 13 давсан амжилтаар түрүүлж, хошой аварга боллоо. Тэрээр өнгөрсөн жилийн тэмцээнд нэг ч удаа уналгүй тэргүүлж байсан юм. Тэгвэл 100 кг-ын жинд барилдсан бөхчүүдээс О.Өсөхбаяр хүнд жинд алтан медаль, үнэмлэхүйд хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс 80 кг-д С.Энхзаяа хүнд жинд аваргуудын тоог ахиулж, үнэмлэхүйд удаах байранд орсон байна. Түүнчлэн О.Мөнхцэцэгийн тухайд 80 кг-ын жинд мөнгө, үнэмлэхүйд түрүүлжээ.
Үзсэн: 656
Tweet