Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" ном монгол хэлээр гарлаа


Densmaa 2023-05-24 11:05

Монголчуудын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд улс 300 орчим жил оршин тогтносон түүхтэй.

     "Монсудар" хэвлэлийн газраас Мари Фавэругийн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номыг Ч.Баатарын орчуулгаар монгол хэлээр хэвлэн гаргажээ. Мари Фавэру нь Францын Дорнын Археологийн институтийн гишүүн, Ахисан түвшний Судалгааны институтийн зочин эрдэмтэн бөгөөд Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” хэмээх томоохон төслийн гишүүн юм. Их Монголын эзэнт гүрний үеийн түүхийн судалгаагаар дагнан ажилладаг түүний 2021 онд бичсэн “Алтан Орд: Монголчууд дэлхийг  өөрчилсөн нь”  хэмээх ном нь судлаачдын дунд төдийгүй барууны нэр хүндтэй хэвлэлийн газруудын анхааралд байж, хамгийн гүйлгээтэй номын тоонд орж байсан юм. Уг номд, Монголын байлдан дагууллаас үүссэн Алтан Орд улсын түүхэн нөхцөл, Алтан Орд улсыг үүсгэн байгуулагч, Их Монгол Улсын Чингис хааны ууган хүү Зүчийн удмынхны үе залгамжлан баримталж ирсэн бодлогыг шинжлэн судалж дүгнэлт өгсөн байна. Монголчуудын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд улс. Энэхүү улс нь өнөөгийн газрын зургаар Украин, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон ОХУ, түүний дотор Татарстан, Крымыг багтаасан бүс нутагт 300 орчим жил оршин тогтносон түүхтэй. 

Үзсэн: 820

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна