Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзав


Densmaa 2023-05-22 12:05

эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтанд хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх чиглэлд Турк улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

     ЭМСайд С.Чинзориг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг онцлов. Мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, дотооддоо хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, хүрээг нь өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах, Туркээс нарийн мэргэжлийн эмч нарын сургалт явуулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. С.Чинзориг сайд мөн эмч, сувилагчийг урт, богино хугацааны сургалтанд хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх, давтан сургах хэрэгцээ шаардлага байгаа тул энэ чиглэлд Турк улстай хамтран ажиллах хүсэлтэй байна. Ялангуяа орон нутгийн эмч, сувилагчийг нэн тэргүүнд хамруулах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Үзсэн: 851

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна